Шеншимин корпораци нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, кино телевизийн урлаг болон электрон худалдаа үйлдвэрлэл гэсэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын томоохон групп төдийгүй дэлхийн олон улс орон, бүс нутагт үйл ажиллагаагаа өрнүүлж байна.  Шеншимин группын дэлхий дахинд үйлчилдэг ажил хэргийн төв байр нь  “НҮБ-ын  шагналт  үзэсгэлэнт Жуншань хотод байрладаг билээ. Энэхүү хот нь Хятадын агуу их хувьсгалч Сун Жун Шаны төрсөн нутаг төдийгүй Шеншимин зэрэг олон улсад нэртэй маш олон аж ахуй нэгжүүд төрөн гарсан Хятад улсын алдартай хотуудын нэг юм.

Шеншимин корпораци нь /SIGCESS/ Европын бүс нутагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлснээр  олон улсад хүчээ авч улмаар дэлхийн зах зээл дээр  олон талт, хүчирхэг хөгжлийн цар хүрээг бүрдүүлж чадсан юм. 2000 оны 11 сард Шеншимин корпорацийн ерөнхийлөгч ноён Ли Лу Зы анх ОХУ-ын нийслэл Москва хотноо бизнесийн гараагаа эхлүүлж Шеншимин компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. 2013 оны байдлаар Шеншимин олон улсын корпораци нь ОХУ, Украйн, Беларус, Герман, Литва, Казахстан, Монгол, Тайвань, Гана зэрэг  3 тивийн 30 гаруй улс оронд салбар нэгжүүдээ үүсгэн байгуулсан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сая саяар тоологдох гишүүд дистрибьютерүүд үр шимийг нь хүртсээр байна.

Тус корпорацийн гадаадын зах зээл дэх салбаруудын нэгэн томоохон төлөөлөл болох Шеншимин-Монгол ХХК нь 2003 онд анх удаа Монгол улсын зах зээлд сууриа тавьж 2007 оны 01 сард 100%-ийн хөрөнгө оруулалттай “ХХК” болон өргөжиж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж байна. Манай хөрөнгө оруулагч Жун Шань Шеншимин корпораци нь “Дэлхийн хүн төрөлхтөний эрүүл мэндэд жинтэй хувь нэмэр оруулна”  гэсэн уриан доор 100% ургамлын гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүнийг өөрийн салбар нэгжүүдээрээ  дамжуулан дэлхийн 20 гаруй оронд нийлүүлдэг. Энэхүү уриаг манай Шеншимин-Монгол компани ч нэр төртэй хэрэгжүүлж явна.  Орчин үед “Өвчтэй гэвэл өөрөөсөө ич” гэсэн  яриа гарсан нь зүгээр ч нэг санаандгүй гарчихсан үг хараахан биш болов уу. Хүмүүс өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргаж бас хөрөнгө оруулж сурах цаг нэгэнт болжээ. Үүний тулд жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагдаж хэвших, байнгын дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, химийн гаралтай эм бэлдмэлээс аль болох татгалзаж ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн эрүүл залуугаасаа тогтмол хэрэглэн эрүүл мэндээ сахин хамгаалж  сурах гэгчлэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтыг  ард иргэдэд үнэ төлбөргүйгээр тогтмол явуулсаар ирсэн. Үүнийхээ үр дүнд ч маш олон мянган хэрэглэгчидтэй болж чадсан. Манай компани Монгол улсын зах зээлд зөвхөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх төдий биш түүнээс илүүтэйгээр Монгол улсад  эрүүл мэндийн боловсрол өндөртэй хүмүүсийн хувь массыг тэлэхийн төлөө чин шударгаар зорьж яваа хууль ёсны мэрэгжлийн хамт олон. Түүгээр ч барахгүй нийгэм рүүгээ хандсан маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Үүний заримаас дурдвал:

  1.  2010 онд гарсан гахайн ханиадны үеэр Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан  Халдварт өвчин судлалын үндэсний төвд вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй 250 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хандивлаж байсан. 
  2. 2012 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл”өнчин хүүхдийн цэцэрлэгийн 75 хүүхдэд хувцас, тоглоом зэрэг нийт 2 сая төгрөгийн хөндив олгосон.
  3. 2013 оны 5 сард ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбоонд 2 сая төгрөгийн мөнгөн хандив.
  4. 2013 оны 7 сард Монгол эсгийг дэлхийн брэнд болгох уриатай эсгий гар урлалын ”Цагаан алт“ төрийн бус байгууллагад 1 сая төгрөг
  5. 2014 оны 3 сард Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын дэргэдэх тархины саа саажилттай хүүхдийг асрах “ Халуун Болор ” хүүхдийн сувилалын шинэ барилгын суурь тавигдах ажилд зориулан 600000 төгрөгийг тус тус хандивлаж байсан.
  6. “Best of Me” Сайн Үйлсийн аянд мөнгөн хандив өргөв.
  7. 2015 онд хамт олноороо ногоон байгалиа хамгаалан сэргээх, нийслэл хотынхоо тохижилт, цэцэрлэгжилтэнд хувь нэмрээ оруулах  зорилготойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьсан.
  8. 2016 оны 9 сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафон гүйлтийн тэмцээнд сайн дурын хандивлагч байгууллагаар амжилттай оролцов..
  9. Мөн оны 10 сард Чингэлтэй дүүргийн өрх толгойлсон болон амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд эрүүл мэндийн, хүнсний болон эд материалын  буцалтгүй тусламж хандивыг зохион байгуулж хорооны нийгмийн ажилтануудтай хамтран айл өрхүүдэд хүргэсэн
  10. 2017 оны 8 сард Ой хээр онгон дагшин байгалаа гал түймрийн аюулаас хамгаалах сайн үйлсийн аяны хүрээнд  Нийслэлийн Онцгой Байдлын газарт мөнгөн хандив
  11. 2017 онуудад “Ахиллис-Интэрнэшнл Монгол” Олон улсын байгууллагаас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах Олон улсын Марафон гүйлтэнд Хандивлагч байгууллагаар оролцсон төдийгүй 25-80 хүртэлхи бүх насны ангилалд  2 жил дараалан хамт олноо идэвхитэй хамруулж нийт 11 медаль авсан.

 Цаашид ч хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаануудыг шат дараалан явуулаад зогсохгүй нийгэм рүү чиглэсэн олон талт арга хэмжээнүүдэд маш сайн оролцогч байхын төлөө зорилго тавин чармайн ажиллаж байна.